МОНГОЛЫН ТАМИРЧДЫН ӨДӨР, ОЛОН УЛСЫН ОЛИМПИЙН ӨДРИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Огноо:
2019-06-24

Таг:
Мэдээ

Мэдээ

МОНГОЛЫН ТАМИРЧДЫН ӨДӨР, ОЛОН УЛСЫН ОЛИМПИЙН ӨДРИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг биеийн тамир, спортын газар, Монголын үндэсний олимпийн хорооноос хамтран Монголын тамирчдын өдөр, Олон улсын олимпийн өдрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг 2019.06.22-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулав.

Ёслолд Монгол улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх, Монголын үндэсний олимпийн хороо, БСШУСЯ, ЗГХА БТСГ, Монголын паралимпийн хороо, Дүүргүүдийн спорт хороо, Спорт холбоодын удирдлага, Үндэсний шигшээ багийн тамирчид, спорт-олимпизмийн зүтгэлтнүүд хүрэлцэн ирж оролцов. 

МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа нар "Рио-2016" Олимпийн наадмаас медаль хүртсэн Д.Сумъяа, Д.Отгондалай нарт МҮОХ-ны тэргүүн дээд шагнал Алтан од одонг гардуулав.  

Мөн "Токио-2020" олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг дэмжих зорилго бүхий "Токио олимп" сангийн нээлт болов. Тус өдөр МҮОХ-ны олимпийн музей, дүүргүүдийн биеийн тамир, спортын хорооны спортын заал, талбай иргэдэд тодорхой хугацаанд үнэ төлбөргүйгээр үйлчлэв.

Энэ жил орчин үеийн олимпийн хөдөлгөөн үүсэж хөгжсөний 125 жилийн ой тохиож, дэлхий даяар олимпийн өдрийг өргөн цар хүрээтэй тэмдэглэж байна.

ЗУРГИЙН ЦОМОГ ҮЗЭХ

Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД