ЭМГЭНЭЛ
Огноо:
2019-06-24

Таг:
Мэдээ

Мэдээ

ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

Гонгорын АЛТАНЦЭЦЭГ

/1950-2019/

Сагсан бөмбөгийн спортын мастер, ахмад зүтгэлтэн  Гонгорын Алтанцэцэг нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өвчний улмаас таалал төгсч бидэнд  том гарз тохиолоо.

Гонгорын Алтанцэцэг нь Хоршоолол нийгэмлэг, УБДС, Алдар нийгэмлэг, Мах Комбинат, ОННАГ ня-богоор улсад 36 жил тасралтгүй ажилласан.

Тэрээр 1963 оноос сагсан бөмбөгийн спортод анх хөл тавьж, Багшийн дээд сургууль,  Хоршоолол болон Алдар, Хөдөлмөр нийгэмлэгт тамирчин байх хугацаандаа Монголын Бүх Ард Түмний Спартакиадын аварга, Улсын 2 удаагийн аварга, мөнгөн медаль, Улаанбаатар хотын аваргаар 6 удаа шалгарсан. Түүнчлэн Армийн 3 удаагийн аваргаар, Ахмадын улсын 6 удаагийн аварга зэрэг олон тэмцээн уралдаанд амжилттай оролцож, шагналт байруудад шалгарч, монголын сагсан бөмбөгийн спортод үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

Түүний хөдөлмөр гавьяаг төр засгаас өндрөөр үнэлж, Алдарт эхийн 2-р одон, Алтан гадас одон, Нийтийн ахуйн үйлчилгээний тэргүүний ажилтан, 5 болон 8-р таван жилийн гавшгайч, МҮОХ-ны Олимпын алдар медаль болон бусад ойн медлиар шагнасан билээ.

Сагсан бөмбөгийн үлгэр жишээ тамирчин, ахмад зүтгэлтэн, бахархалт сайн анд нөхрийн маань хүнлэг сайхан сэтгэл, ажилсаг хичээнгүй чанар нь бидний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД