ШИЛДЭГ ЗАЛУУ ТАМИРЧИН О.ДӨЛГӨӨНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХ ХАНДИВЫН АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА
Огноо:
2019-06-24

Таг:
Мэдээ

Мэдээ

ШИЛДЭГ ЗАЛУУ ТАМИРЧИН О.ДӨЛГӨӨНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХ ХАНДИВЫН АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн холбон тоглогч, 2019 оны оюутны лигийн аварга /шилдэг тоглогч/, Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний 5 удаагийн аварга /2 удаагийн шилдэг тоглогч/ О.Дөлгөөний багш, дасгалжуулагч О.Баярцогтыг Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган хүлээн авч уулзан, О.Дөлгөөний эмчилгээний зардалд мөнгөн хандив үзүүлэв.

Шилдэг залуу тамирчин О.Дөлгөөн нь элэгний дутагдал гэсэн оноштойгоор АНУ-д эмчлүүлж байгаа бөгөөд, яаралтай элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байна.

Спорт-олимпийн их гэр бүлийн гишүүд та бүхнийг О.Дөлгөөнд амьдрал бэлэглэх хандивын аянд нэгдэхийг уриалж байна.

Хандивын данс: 5721 0812 25 /Хаан банк/ – Л.Очбадрах /аав/

#Pray4Dulguun


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД