ӨСВӨРИЙН ЦАНАЧИД "ЛОЗАНН - 2020" ОЛИМПИЙН НААДАМД ОРОЛЦОХ ЗОРИЛГООР БЭЛТГЭЛД ХАМРАГДАЖ БАЙНА
Огноо:
2019-07-08

Таг:
Мэдээ

Мэдээ

ӨСВӨРИЙН ЦАНАЧИД "ЛОЗАНН - 2020" ОЛИМПИЙН НААДАМД ОРОЛЦОХ ЗОРИЛГООР БЭЛТГЭЛД ХАМРАГДАЖ БАЙНА

"Лозанн-2020" залуучуудын олимпийн наадамд оролцох зорилгоор цанын тамирчид бэлтгэл цугларалтад хамрагдаж байна.

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган өсвөрийн цаначдыг бэлтгэж буй Швейцар улсын мэргэжилтэн Паскал Гертш-ийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар ноён Гертш 2017 оноос хойш Монголын цанын спортын хөгжлийг сайжруулах, Лозанн-2020 залуучуудын өвлийн олимпийн наадамд эрх авч оролцуулах зорилго тавьсан бөгөөд эдгээр өдрүүдэд Монголын 11 тамирчин Францын мэргэжилтэн Ян Логаны удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базааж байна. ОУОХ-ны Эв санааны нэгдэл, МҮОХ-ны хамтын ажиллагааны хүрээнд эдгээр тамирчдын цугларалтын бүх зардлыг хариуцаж байна.

Ирэх 8 дугаар сард Монголын 3 эрэгтэй, 3 эмэгтэй өсвөрийн цаначдыг Швейцарь, Франц зэрэг орнуудад дэлхийн стандартын зам дээр бэлтгэл хийлгэх төлөвлөгөөтэй байгааг дуулгав. Мөн дугуйт цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулан олон улсын цанын холбооны оноо цуглуулах зорилготой байгааг онцоллоо. 

Дашрамд дурдахад ноён Гертш нь 2017 оноос хойш Монгол улсад 20 гаруй ирэхдээ 70,000 гаруй км аялж манай оронд олон улсын цанын стандартын зам барьж байгуулах газрыг Хэнтий аймгийн Биндэр тосгоныг сонгож, ОУ-ын цанын холбооноос гэрчилгээг аваад байгаа сайхан мэдээг дуулган, энэ хугацаанд Монгол улсад 650 гаруй цана, бусад хэрэглэл материалын дэмжлэг үзүүлээд байгааг дурдав.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД