ТРИАТЛОНЫ ДАСГАЛЖУУЛАГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Огноо:
2019-07-09

Таг:
Мэдээ

Мэдээ

ТРИАТЛОНЫ ДАСГАЛЖУУЛАГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Олон улсын олимпийн хорооны Эв санааны нэгдэл, Монголын үндэсний олимпийн хорооны хамтын ажиллагааны хүрээнд Триатлоны дасгалжуулагчдын сургалт 07 дугаар сарын 05-09-ний өдрүүдэд болж өндөрлөлөө.

Сургалтыг Хорватын Желко Биюук, Латвийн Игорс Симинайтис нарын мэргэжилтнүүд удирдаж, Монголын 15 дасгалжуулагч хамрагдав.

Өнөөдөр/07.09/ сургалтын хаалтын ёслол МҮОХ-ны хурлын танхимд болж, манай дасгалжуулагчид Олон улсын триатлоны холбооны 1 дүгээр зэргийн дасгалжуулагчийн батламж гардан авлаа.

Ёслолд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын триатлоны холбооны Ерөнхийлөгч Ц.Сандуй, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцож, сургалт удирдан зохион байгуулсан мэргэжилтнүүдэд талархал илэрхийлэн, батламж хүртсэн дасгалжуулагчдад ажлын амжилт хүсэв.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД