"ТОКИО-2020" ОЛИМПИЙН НААДМЫГ УГТСАН БАМБАРЫН АЯН ЭХЭЛЛЭЭ
Огноо:
2019-08-20

Таг:
Мэдээ

Мэдээ

"ТОКИО-2020" ОЛИМПИЙН НААДМЫГ УГТСАН БАМБАРЫН АЯН ЭХЭЛЛЭЭ

Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/, Монголын триатлоны холбоо, Хил хамгаалах ерөнхий газар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Японы найрамдлын нийгэмлэгээс хамтран зохион байгуулж буй “Токио-2020” олимпийн наадмыг угтсан бамбарын аян Баян-Өлгий аймгийн Алтайн нурууны Алтай таван богдоос эхэллээ.

Монголын баруун цэгээс эхэлсэн уг аяны эхний ёслолд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын триатлоны холбооны Ерөнхийлөгч Ц.Сандуй оролцож амжилт хүсэв.

Уг бамбар нь 1 жилийн хугацаанд Монголын дөрвөн цэгт аялах бөгөөд, Хөвсгөл аймгийн Монгол шарын даваа/хойд цэг/, Дорнод аймгийн Модот хамар уул/зүүн цэг/, Өмнөговь аймгийн Орвог гашууны бор толгой/урд цэг/-д аялах юм.

ЗУРГИЙН ЦОМОГ ҮЗЭХ

Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД