МҮОХ - СКАЙТЕЛ ГРУПП АЛТАН ТҮНШИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Огноо:
2019-08-29

Таг:
Мэдээ

Мэдээ

МҮОХ - СКАЙТЕЛ ГРУПП АЛТАН ТҮНШИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

"Токио-2020" олимпийн наадмын хүрээнд Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/ - Скайтел групп "Олимпийн түншлэлийн гэрээ" байгуулав. Нэг жилийн хугацаатай тус гэрээний дагуу Скайтел групп нь Олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, "Токио-2020" олимпийн наадамд оролцох баг тамирчдыг дэмжихэд хамтран ажиллах юм.

Гэрээг МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Скайтел группийн гүйцэтгэх захирал Д.Нарантуяа нар үзэглэв.

Энэ жил 20 жилийн ой нь тохиож буй Скайтел групп нь мэдээлэл технологийн салбарын тэргүүлэгч үндэсний компанийн хувьд Олимпизмийг дэмжиж, бүх нийтийн эрүүл мэндийн хөгжилд чиглэсэн дотоодын болон олон улсын уралдаан тэмцээнүүдэд томоохон хөрөнгө оруулалт хийдэг билээ.

"Лондон-2012", "Рио-2016" олимпийн наадмуудад МҮОХ-ны "Алтан түнш"-ээр ажиллаж, “Амжилтын буухиа” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн түүхтэй. Энэ удаад "Токио – 2020" олимпийн наадам, Скайтэл группийн 20 жилийн ойн хүрээнд  Скайтел болон Скаймедиагийн хэрэглэгчдээс Олимпийн наадам үзэх урамшууллын хөтөлбөрийг зарласан байна.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД