"ТАЛ НУТГИЙН МОНГОЛ-2019" ОЛОН УЛСЫН МАРАФОН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Огноо:
2019-08-29

Таг:
Мэдээ

Мэдээ

"ТАЛ НУТГИЙН МОНГОЛ-2019" ОЛОН УЛСЫН МАРАФОН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

"Тал нутгийн Монгол" олон улсын марафон гүйлтийн тэмцээн нь 1996 онд анхны гараагаа нээсэн түүхтэй. Монгол орны уудам тал нутагт зохион байгуулагддаг уг тэмцээнд гадаад, дотоодын олон мянган гүйлт сонирхогчид оролцож, тус өдрийг эрүүл чийрэг, “спортлог” өнгөрүүлдэг онцлогтой билээ.

Монголын хөнгөн атлетикийн холбооны “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн 23 дахь удаагийн тэмцээн 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “ Хүй долоо худаг”-т, Өсвөр үе, Насанд хүрэгчид, Ахмадууд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дөрвөн үндсэн насны ангиллаар, 3км, 5км, 10км, 21км-ийн зайд уралдах зохион байгуулагдана.

Монголын үндэсний олимпийн хорооноос Олимпизмийг түгээн дэлгэрүүлэх, нийтийн биеийн тамирыг дэмжих зорилгоор “Тал нутгийн Монгол – 2019” Олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг хамтран зохион байгуулж байна.

Холбогдох утас: +976 99955521, 95647004, 95031319
Спорт-олимпийн их гэр бүлийн гишүүд, спорт сонирхогч та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД