УИХ-ЫН ГИШҮҮН Б.НАРАНХҮҮ “АЛТАН ОД” ОДОН ХҮРТЛЭЭ
Огноо:
2019-09-07

Таг:
Мэдээ

Мэдээ

УИХ-ЫН ГИШҮҮН Б.НАРАНХҮҮ “АЛТАН ОД” ОДОН ХҮРТЛЭЭ

Монгол улс “Бээжин-2008” Олимпийн наадмаас Алтан медаль хүртсэний 11 жилийн ойн хүрээнд Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Тэргүүн дээд шагнал “Алтан од” одонгоор УИХ-ын гишүүн, Мон-Уран ХХК, Инвекс ХХК, Дүнжингарав ХХК-ыг үүсгэн байгуулагч Б.Наранхүү шагнагдлаа.

Шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба нар гардуулж, баяр хүргэв.

МҮОХ-ны “Анхны алтан түнш” байгууллага болох Дүнжингарав ХХК нь “Бээжин-2008” Олимпийн наадамд оролцох баг тамирчдыг дэмжин Олимпизмийг түгээн дэлгэрүүлж, анхны олимпийн аваргууд төрөн гарахад үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй.

УИХ-ын гишүүн Б.Наранхүү нь “Бээжин-2008” Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нарт 1 сая ам.д, мөнгөн медаль хүртсэн О.Гүндэгмаа, П.Сэрдамба нарт 500 мянган ам.доллартой тэнцэхүйц урамшууллыг олгож байсан бөгөөд цаашид мөн баг тамирчдыг дэмжих, Спорт-олимпизмийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хамтран ажиллахаа онцлов.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД