Э.МӨНХ-ОЧИР ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ШҮҮХЭД ДАРААХ НЭХЭМЖЛЭЛҮҮДИЙГ ГАРГАСАН БАЙНА
Огноо:
2019-10-10

Таг:
Мэдээ

Мэдээ

Э.МӨНХ-ОЧИР ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ШҮҮХЭД ДАРААХ НЭХЭМЖЛЭЛҮҮДИЙГ ГАРГАСАН БАЙНА

Э.Мөнх-Очир Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд МҮОХ-г хариуцагчаар татаж дараах нэхэмжлэлүүдийг гаргасан байна.

 

Нэгдүгээрт: 2017 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн Монголын Үндэсний Олимпийн хорооны Ерөнхийлөгчөөр Д. Загдсүрэнг сонгосон 01 дугаартай сонгуулийн комиссын тогтоолыг хүчингүй болгуулах;


Хоёрдугаарт: Д. Загдсүрэнг эс тооцвол хамгийн олон санал авсан Э. Мөнх-Очир намайг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгосон тухай шийдвэр гаргахыг МҮОХ-нд даалгуулах тухай


Гуравдугаарт: МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүсийг баталгаажуулсан 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн МҮОХ-ны чуулганы тогтоолыг хүчингүйд тооцуулах


Дөрөвдүгээрт: МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээр сонгогдсон хүмүүсийг баталгаажуулсан 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн МҮОХ-ны чуулганы тогтоолыг хүчингүйд тооцуулах


Тавдугаарт: МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргыг томилсон МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрийг хүчингүйд тооцуулах


Зургаадугаарт: МҮОХ-ны 2019 оны 1 дүгээр сарын 25-ны гишүүдийн хурлыг хийлгэхгүй байлгах талаар МҮОХ-нд даалгах


Долоодугаарт: Гишүүдийн хурлаар Д. Загдсүрэнгийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэхгүй байхыг МҮОХ-нд даалгах


Наймдугаарт: 2010 онд МҮОХ-ны дүрмийг баталсан бүрэлдэхүүнийг хүчингүйд тооцуулах 


Есдүгээрт: 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн МҮОХ-ноос гарсан МҮОХ-ны дүрмийг баталсан тогтоолыг хүчингүйд тооцуулах

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД