"ТОКИО-1964" ОЛИМПИЙН 55 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ДУРСАМЖ-УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Огноо:
2019-10-10

Таг:
Мэдээ

Мэдээ

"ТОКИО-1964" ОЛИМПИЙН 55 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ДУРСАМЖ-УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Одоогоос 55 жилийн өмнө, 1964 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Япон улсын нийслэл Токио хотноо зуны спортын XVIII Олимпийн наадам нээлтээ хийж, Монголын баг тамирчид олимпийн наадамд анх удаа "тоосоо" өргөсөн түүхтэй.

Аливаа амжилт бүхэн гурван үеийн алтан хэлхээн дээр тогтдог. Ахмад үеийн хөдөлмөр зүтгэлийн үр шим, түүхэн замнал, бахархан дуурайх үлгэр жишээ бүхэн хойч үеийн хүүхэд, залуучуудад юугаар ч сольшгүй үнэт эрдэнэ болдог билээ.

Өнөөдөр МҮОХ, Монголын олимпийн түүх судлалын нийгэмлэг/МОТСН/-ээс хамтран "Спорт-Олимпизмийн нэрт зүтгэлтэн Б.Балдоо ба Монголын баг тамирчид анх удаа олимпийн наадамд оролцсон нь" сэдэвт дурсамж-уулзалт МҮОХ-ны хурлын танхимд зохион байгуулагдлаа.

МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган дурсамж-уулзалтад хүрэлцэн ирсэн Спорт-Олимпизмийн зүтгэлтэн Б.Балдоогийн гэр бүлийн гишүүдэд, "Токио-1964" олимпийн наадамд оролцсон баг тамирчдад болон волейболын спортын ахмад тамирчдад хүндэтгэл үзүүлэв.

Дурсамж-уулзалтаар МҮОХ-ны Гишүүн, МОТСН-ийн Гүйцэтгэх захирал Ж.Баасанхүүгийн танилцуулсан "Спорт-Олимпизмийн нэрт зүтгэлтэн Б.Балдоо ба Монголын баг тамирчид анх удаа олимпийн наадамд оролцсон нь" сэдэвт илтгэлийг дараах линкээс хүлээн авна уу.  

http://www.olympic.mn/post/1168

ЗУРГИЙН ЦОМОГ ҮЗЭХ

Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД