"КАТАР-2019" МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН ДҮН - 4 ДЭХ ӨДӨР
Огноо:
2019-10-16

Таг:
Мэдээ

Мэдээ

"КАТАР-2019" МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН ДҮН - 4 ДЭХ ӨДӨР

Катар улсын нийслэл Доха хотноо энэ сарын 12-17-ны өдрүүдэд үргэлжилж буй Дэлхийн элсний ахндугаар наадамд 14 спортын төрлөөр дэлхийн 97 улсын 1237 тамирчин 350 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

Тус наадамд Монгол улсаа төлөөлөн 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багууд оролцож байгаагаас 3х3 эмэгтэй баг, МОНГОЛ 10 : 11 МАДАГАСКАР, МОНГОЛ 10 : 21 БРАЗИЛ, МОНГОЛ 5 : 21 НИДЕРЛАНД  онооны харьцаатай тоглолтуудыг хийж тэмцээнээ өндөрлүүлэв.

Харин 3х3 эрэгтэй баг МОНГОЛ 22 : 10 ЙОРДАН, МОНГОЛ 21 : 12 НАМИБИ, МОНГОЛ 15 : 17 УКРАИН, онооны харьцаатай тоглолтуудыг хийж, 2 хожил 1 хожигдолтой хэсгээсээ шалгарав. 

Өнөөдөр /10.16/  Улаанбаатар хотын цагаар 22:00 цагт Монголын эрэгтэй баг хагас шигшээд шалгарах тоглолтоо БНХАУ-ын багтай оноолт таарсан байна.

Та тоглолтыг доорх линкээс шууд хүлээн авах үзэх боломжтой. 

ТОГЛОЛТЫГ ШУУД ҮЗЭХ ЛИНК


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД