"КАТАР-2019" - МОНГОЛЫН БАГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Огноо:
2019-10-16

Таг:
Мэдээ

Мэдээ

"КАТАР-2019" - МОНГОЛЫН БАГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Дэлхийн элсний спортын анхдугаар наадам Катар улсын Доха хотноо энэ сарын 11-16-ны өдрүүдэд зохиогдож өндөрлөлөө. 

Энэ удаагийн наадамд Монгол улсаа төлөөлөн 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багууд оролцож, Монголын эрэгтэй баг хүрэл медаль хүртэв. 

ХЭСГИЙН ТОГЛОЛТЫН ДҮН

3х3 эмэгтэй баг:  

МОНГОЛ 10 : 11 МАДАГАСКАР

МОНГОЛ 10 : 21 БРАЗИЛ

МОНГОЛ 5 : 21 НИДЕРЛАНД

3х3 эрэгтэй баг :

МОНГОЛ 22 : 10 ЙОРДАН

МОНГОЛ 21 : 12 НАМИБИ

МОНГОЛ 15 : 17 УКРАИН

Хэсгийн тоглолтуудаас Монголын эмэгтэй баг шалгарч чадаагүй бол эрэгтэй баг 2 хожил, 1 хожигдолтой хэсгээсээ шалгарч, хасагдах шатны тоглолтод БНХАУ-ын багтай оноолт таарч 21 : 17 онооны харьцаатай ялалт байгуулж, хагас шигшээ тоглолтод ОХУ-ын багт 8 : 21 онооны харьцаатай хожигдов.  

Хүрэл медалийн төлөө, хэсгийн тоглолтод хожигдсон Украины багтай дахин оноолт таарч 20 : 16 онооны харьцаатай ялалт байгуулж, Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй U23 насны шигшээ баг хүрэл медалийн эзэн боллоо.

ТОГЛОЛТЫН ДҮНГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

 

 


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД