“ЗАЛУУ ТАМИРЧДЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР”-Т УСАН СПОРТЫН БАГ ТАМИРЧИД ХАМРАГДАНА
Огноо:
2019-10-30

Таг:
Мэдээ

Мэдээ

“ЗАЛУУ ТАМИРЧДЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР”-Т УСАН СПОРТЫН БАГ ТАМИРЧИД ХАМРАГДАНА

Азиийн олимпийн зөвлөлөөс залуу тамирчид болон дасгалжуулагчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Залуу тамирчдын хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй билээ. Энэ удаагийн хөтөлбөр нь Катар улсын нийслэл Доха хотноо 11 дүгээр сарын 06-14-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Азийн усан спортын шилдэг тамирчид, дасгалжуулагчдыг хамруулах юм.

Өнөөдөр/2019.10.30/ тус хөтөлбөрт хамрагдах Монголын усан спорт сонирхогчдын холбооны дасгалжуулагч Э.Тэмүүл, тамирчин Б.Батмөнх, Э.Ариунтамир нарыг Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал хүлээн авч уулзан амжилт хүсэв.

Дашрамд дурдахад БНХАУ-ын Наньжин хотноо энэ оны 07 дугаар сард Скейтбордын төрлөөр зохиогдсон “Залуу тамирчдын хөгжлийн хөтөлбөр”-т Монгол улсаас 2 тамирчин, 1 дасгалжуулагч амжилттай хамрагдсан.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД