“СПОРТЫН ЗАЛУУ ЗҮТГЭЛТЭН СУРГАЛТ-СЕМИНАР”-Т СЭТГҮҮЛЧ Э.ЭНХБАЯР ОРОЛЦОНО
Огноо:
2019-10-30

Таг:
Мэдээ

Мэдээ

“СПОРТЫН ЗАЛУУ ЗҮТГЭЛТЭН СУРГАЛТ-СЕМИНАР”-Т СЭТГҮҮЛЧ Э.ЭНХБАЯР ОРОЛЦОНО

Спорт-Олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор БНХАУ-ын Үндэсний олимпийн хорооноос Спортын залуу зүтгэлтэн сургалт-семинарыг тогтмол зохион байгуулдаг билээ. Уг сургалт-семинар нь өнгөрсөн хугацаанд нийт 6 удаа зохиогдсон бөгөөд олон улсын 200 гаруй спортын залуу зүтгэлтнүүдийг хамруулсан байна.

Энэ оны 11 дүгээр сарын 03-08-ны өдрүүдэд зохион байгуулагдах 7 дахь удаагийн тус сургалт-семинарт Монгол улсаас Монголын хөлбөмбөгийн холбооноос тодорхойлогдсон спортын сэтгүүлч Э.Энхбаяр оролцох юм. Өнөөдөр/2019.10.30/ Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал спортын сэтгүүлч Э.Энхбаярыг хүлээн авч уулзан амжилт хүсэв.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД