УВС, БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОЛИМПИЙН ЗӨВЛӨЛИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Огноо:
2019-11-08

Таг:
Мэдээ

Мэдээ

УВС, БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОЛИМПИЙН ЗӨВЛӨЛИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ноос Увс, Баян-Өлгий аймгийн "Олимпийн зөвлөлийн удирдах ажилтны сургалт"-ыг 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаангом хотноо зохион байгууллаа.

Сургалтад МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Увс, Баян-Өлгий аймгийн Олимпийн зөвлөл, Олимпийн танхимуудын удирдах ажилтнууд, Ерөнхий боловсролын сургуулиудын биеийн тамирын багш нар зэрэг нийт 50 гаруй хүмүүс хамрагдлаа.

Энэ удаагийн сургалт нь МҮОХ, Монголын үндэсний олимпийн академи/МҮОА/-аас хамтран, Монгол улсын нийт Ерөнхий боловсролын сургууль/ЕБС/-уудын дунд зохион байгуулж буй “Олимпийн боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааныг эрчимжүүлэх, Олимпийн зөвлөл, Олимпийн танхимуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох, Спорт-Олимпизм, Олимпийн боловсролын ач холбогдол, цар хүрээ зэрэг сэдвүүдээр зохион байгуулагдав.

МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нь Болзолт уралдааны хүрээнд аялах цомыг гардуулж, Улаангом хотын ЕБС-иудын Олимпийн танхимын үйл ажиллагаатай танилцан сурагч багачуудтай уулзалт-ярилцлага хийв.

ЗУРГИЙН ЦОМОГ ҮЗЭХ


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД