УВС АЙМАГТ БОКСЫН АНХНЫ КЛУБ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Огноо:
2019-11-08

Таг:
Мэдээ

Мэдээ

УВС АЙМАГТ БОКСЫН АНХНЫ КЛУБ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Увс аймагт боксын спортыг хөгжүүлэх зорилгоор Улаангом хотноо “Увс нуур” боксын клуб 11 дүгээр сарын 07-ны өдөр нээлтээ хийлээ. Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр байгуулагдсан тус клубын нээлтийн ёслолд МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар оролцож баяр хүргэсэн бөгөөд өсвөрийн тамирчид рингний анхны тулаанаа хийв.

Увс аймгийн удирдлага болон Биеийн тамир, спортын газраас Бокс, Байт харваа, Спорт авиралтын төрлүүдийг түлхүү хөгжүүлэх, Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад Олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх талаар анхааран ажиллаж байна.

ЗУРГИЙН ЦОМОГ ҮЗЭХ


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД