СПОРТ БҮХНИЙ ТӨЛӨӨ ОЛОН УЛСЫН ХОЛБОО/TAFISA/-НЫ КОНГРЕСС БОЛЛОО
Огноо:
2019-11-17

Таг:
Мэдээ

Мэдээ

СПОРТ БҮХНИЙ ТӨЛӨӨ ОЛОН УЛСЫН ХОЛБОО/TAFISA/-НЫ КОНГРЕСС БОЛЛОО

Япон улсын нийслэл Токио хотноо Спорт бүхний төлөө олон улсын холбоо/TAFISA/-ны 26 дахь конгресс энэ сарын 13-17-ны өдрүүдэд “Уламжлал болон шинэчлэлийг хослуулан, спорт, биеийн идэвхтэй хөдөлгөөнийг бүх нийтэд хүргэе!” уриан дор зохион байгуулагдлаа.

Уг конгрессод Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, “Спорт ба идэвхтэй нийгэм” комиссын дарга Ч.Амарсанаа оролцов.

Энэ удаагийн конгрессод дэлхийн 78 улсын 350 орчим төлөөлөгчид оролцож, 

  • Урт наслахын зэрэгцээ амьдралын чанарыг сайжруулах,
  • Хүүхэд болон насанд хүрэгсэд бүгд тоглох эрхтэй гэвч харамсалтай нь үүнийг бүх түвшинд үл ойшоодог талаар,
  • Хүн бүр спортоор хичээллэх, биеийн идэвхтэй хөдөлгөөнтэй байхыг мэддэг ч нэгдсэн, цэгцтэй бодлого дутмаг тухай,
  • Төр болон Олон нийтийн байгууллага нь ард иргэдийг спорттой холбох гүүр нь болох тухай,
  • Иноваци шинэчлэл,
  • Спорт дахь нөлөөлөл зэрэг дэд сэдвүүдээр хурал, мэтгэлцээн, багийн ажлууд өрнөв.

Хурлын сүүлийн өдөр Японы уламжлалт “Ундо-Кай” спортын өдөрлөг тохиож, МҮОХ-ны төлөөлөл өөрийн багийн хамт амжилттай оролцсоноор нийт 10 багаас 2 дугаар байрт шалгарав.

Спорт бүхний төлөө Олон улсын холбоо нь анх 1960 оны эхэнд санаачлагдсан боловч албан ёсоор 1991 онд байгуулагдаж, өдгөө Герман улсын Франкфурт хотноо төвтэй үйл ажиллагаагаа явуулдаг.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД