ТАНИЛЦ: "БӨРТЭ ЧОНО 2019" ШАГНАЛД НЭР ДЭВШИГЧИД
Огноо:
2019-12-11

Таг:
Мэдээ

Мэдээ

ТАНИЛЦ: "БӨРТЭ ЧОНО 2019" ШАГНАЛД НЭР ДЭВШИГЧИД

Монголын спортын салбарын оны шилдгүүдийг тодруулах, Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дээд шагнал "БӨРТЭ ЧОНО 2019"-ын эзэд 12 дугаар сарын 13-ны өдөр тодрох билээ. Олон улсын спортын уралдаан тэмцээнд эх орноо төлөөлөн амжилт үзүүлж, элэг нэгтнүүдээ баярлуулсан шилдэг тамирчид 2019 оны "Бөртэ Чоно" шагналын төлөө өрсөлдөх болно.

Шилдэг эрэгтэй тамирчин - 3, Шилдэг эмэгтэй тамирчин - 3, Шилдэг баг - 1 номинацуудад өрсөлдөж буй тамирчдыг Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны гишүүн спортын сэтгүүлчдийн саналаар шалгарах юм. 

 

НЭР ДЭВШИГЧИД:
ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН НОМИНАЦ

  • О.Гүндэгмаа (Буудлага спорт) - Азийн АШТ-ий мөнгөн медальт. Долоо дахь олимпдоо оролцох эрхээ авсан. 

  • М.Уранцэцэг (Жүдо) - ДАШТ-ий хүрэл медальт, Анталья Гран Пригийн мөнгө, Тбилисийн Гран Пригийн хүрэл медаль.

  • М.Анхцэцэг (Хүндийг өргөлт) - ДАШТ-ий хүрэл медаль, Дэлхийн цомын аварга, Азийн аваргын Мөнгөн медаль.

  • Б.Болортуяа (Чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт. 

  • Б.Шоовдор (Чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медаль.

  • С.Батцэцэг (Чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт.  ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн анхны тамирчин.

  • О.Есүгэн (Буудлага) - Азийн АШТ-ээс Токио 2020 Олимпийн наадамд оролцох эрхээ авсан, Азийн АШТ-ий мөнгөн медальт

  • Д.Номин-Эрдэнэ (Шатар) - 19 настайдаа их мастерийн 3 дахь болзлыг хангасан Монголын анхны эмэгтэй шатарчин.

  • Б.Бат-Ундрал (Мотоспорт) - "Silk Way Rally 2019" Дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Монголын анхны уралдаанч болсон.  

  • Ц.Анударь (Буудлага) - Дэлхийн цомын тэмцээнд Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоож, буудлагын тамирчдаас Олимпийн наадамд оролцох анхны эрх авсан

 

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН НОМИНАЦ

  • Ц.Цогтбаатар (Жүдо) - Азийн аварга, Парисийн Их Дуулгын мөнгөн медаль.

  • Д.Алтансүх (Самбо) - Дэлхийн аварга. 

  • Д.Пүрэвдорж (Самбо) - Дэлхийн аварга. 

  • Э.Цэндбаатар (Бокс) - ДАШТ-ий хүрэл медальт. "THAILAND OPEN" тэмцээний аварга.

  • Э.Даваахүү (Буудлага) - Дэлхийн цомын тэмцээнээс Олимпийн наадамд оролцох эрхээ авсан

  • Д. Дэлгэрням (3х3) - Жэжүд зохиогдсон Дэлхийн Гран При тэмцээний "хамгийн үнэ цэнтэй тоглогч". 

  • Л.Отгонбаатар (Жүдо) - Азийн аварга, Хөх Хотын Гран При тэмцээний хүрэл медальт

  • О.Ууганбаатар (Жүдо) - Азийн аварга.

 

 ШИЛДЭГ БАГ НОМИНАЦ

  • 3х3 Сагсан бөмбөг эмэгтэй шигшээ баг - “Токио 2020” Олимпийн наадмын эрхээ авсан, Ази тивийн 4-р байр, Азийн клубуудын Аварга.

  • 3х3 Сагсан бөмбөг эрэгтэй шигшээ баг - Жэжүгийн гранпри тэмцээний аварга - Хамгийн үнэ цэнэтэй тоглогч /Ази тивээс анх удаагаа/, Ази тивийн Мөнгөн медаль, Инжэ Дэлхийн гранпри Хүрэл медаль, Манила Дэлхийн гранпри Хүрэл медаль, Лос Анжелес Дэлхийн Их Дуулга Хүрэл медаль.

  • Шайбтай хоккейн шигшээ баг - Азийн цомын тэмцээний аварга

  • Хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг - “Катар 2022” ДАШТ, Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар шатанд анх удаашалгарч, анхны ялалтаа байгуулсан. 

Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД