ТОЙМ МЭДЭЭ: "БӨРТЭ ЧОНО 2019" ЦОМЫН ЭЗЭД
Огноо:
2019-12-19

Таг:
Мэдээ

Мэдээ

ТОЙМ МЭДЭЭ: "БӨРТЭ ЧОНО 2019" ЦОМЫН ЭЗЭД

Монголын спортын салбарын оны шилдгүүдийг тодруулах, Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дээд шагнал гардуулах "Бөртэ Чоно 2019" ёслолын ажиллагаа 2019.12.13-ны өдөр "Корпорейт-2" зочид буудлын Концертын их танхимд зохион байгуулагдлаа. 

2002 оноос эхлэлтэй "Бөртэ Чоно" Тэргүүн дээд шагналын ёслолын ажиллагаа нь өдгөө 18 дахь удаагаа зохион байгуулагдсан түүхтэй.

Үе үеийн "Бөртэ Чоно"-ын эзэд - Шилдгийн шилдэг тамирчид:

  • 2002 - О.Пүрэвбаатар (Чөлөөт бөх)
  • 2003 - О.Гүндэгмаа (Буудлага)
  • 2004 - Х.Цагаанбаатар (Жүдо)
  • 2005 - Б.Наранбаатар (Чөлөөт бөх)
  • 2006 - Х.Цагаанбаатар (Жүдо)
  • 2007 - Э.Бадар-Ууган (Бокс)
  • 2008 - Н.Түвшинбаяр (Жүдо), Э.Бадар-Ууган (Бокс)
  • 2009 - Х.Цагаанбаатар (Жүдо)
  • 2010 - С.Батцэцэг (Чөлөөт бөх)
  • 2011 - П.Сэрдамба (Бокс)
  • 2012 - Н.Түвшинбаяр (Жүдо)
  • 2013 - М.Уранцэцэг (Жүдо)
  • 2014 - Г.Болдбаатар (Жүдо), С.Цэрэнчимэд (Чөлөөт бөх)
  • 2015 - С.Батцэцэг (Чөлөөт бөх), Э.Бэхбаяр (Чөлөөт бөх)
  • 2016 - Д.Отгондалай (Бокс), Д.Сумъяа (Жүдо)
  • 2017 - Д.Сумъяа (Жүдо)
  • 2018 – М.Нандинцэцэг (Бокс)

Энэ оны спортын салбарын оны шилдгүүдэд спорт холбоод, олимпийн зөвлөл, олимпийн танхим, шүүгч, баг, зүтгэлтэн, дасгалжуулагч, тамирчид зэрэг нийт 350 гаруй нэр дэвшигчид 25 номинацад  амжилт, бүтээн байгуулалт, үйл ажиллагааны үр дүнгээрээ өрсөлдөж, уламжлал ёсоор Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийн дүгнэлт болон Монголын спортын сэтгүүлчдийн саналаар шалгарав.

"Бөртэ Чоно 2019" шилдгүүдийг тодруулах санал асуулгад Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Гишүүн, спортын 70 сэтгүүлч саналаа өгөв. 

"Бөртэ Чоно" 2019 оны шилдгүүд: 
  • Шилдэг олимпийн танхим - Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын улсын тэргүүний III цэцэрлэг
  • Шилдэг олимпийн зөвлөл - Хөвсгөл аймгийн "Сидней" олимпийн зөвлөл
  • Шилдэг зүтгэлтэн - А.Элбэг /"Аварга" дунд сургуулийн захирал/
  • Шилдэг сэтгүүлч - М.Сугар-Эрдэнэ /Zindaa.mn/
  • Шилдэг клуб - Гаруда академи /Жиюжицү, Кикбокс/
  • Шилдэг шүүгч - Э.Саруул /Байт харваа/, Р.Жаргалсайхан /Хөлбөмбөг/
  • Шилдэг хөрөнгө оруулалттай холбоо - Монголын уулчдын үндэсний холбоо
  • Шилдэг нийтийн болон хөгжиж буй холбоо - Монголын ширээний теннисний холбоо
  • Шилдэг ажил мэргэжилийн холбоо - Монголын үндэсний олимпийн академи
  • Шилдэг олимпийн бус төрлийн холбоо - Монголын пауэрлифтингийн холбоо
  • Шилдэг олимпийн төрлийн холбоо - Монголын чөлөөт бөхийн холбоо
  • Шилдэг үндэсний спортын холбоо - Монголын морин спорт уяачдын холбоо
  • Шилдэг ерөнхий нарийн бичгийн дарга - Г.Ерөөлбат /Монголын гимнастикийн холбоо/
  • Шилдэг ерөнхийлөгч - Д.Гэрэл /Монголын самбо бөхийн холбоо/
  • Шилдэг дасгалжуулагч - С.Тулга /3х3 Сагсан бөмбөг/, Л.Ундралбат /Буудлага/
  • Шилдэг баг - 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг - “Токио 2020” Олимпийн наадмын эрхээ авсан, Азийн клубуудын аварга, Ази тивийн 4-р байр
  • Шилдэг залуу тамирчин - Л.Сосорбарам /Жүдо/ - Залуучуудын дэлхийн аварга
  • Шилдэг эмэгтэй тамирчин - М.Уранцэцэг /Жүдо/ - ДАШТ-ий хүрэл медальт, Анталья Гран Пригийн мөнгө, Тбилисийн Гран Пригийн хүрэл медаль, 
  • Шилдэг эмэгтэй тамирчин - С.Батцэцэг /Чөлөөт бөх/ - ДАШТ-ий хүрэл медаль, ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн анхны тамирчин
  • Шилдэг эрэгтэй тамирчин - Л.Отгонбаатар /Жүдо/ - Азийн аварга, Хөх Хотын Гран При тэмцээний хүрэл медаль
  • Шилдэг эрэгтэй тамирчин - Д.Дэлгэрням /3х3 Сагсан бөмбөг/ - Дэлхийн Гран При тэмцээний "Хамгийн үнэ цэнтэй тоглогч"-оор Ази тивээс анх удаагаа шалгарсан
  • Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин - М.Анхцэцэг /Хүндийн өргөлт/- ДАШТ-ий хүрэл медаль, Дэлхийн цомын аварга

Энэ оны Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин, Шилжин явах цомын эзнээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, "Thailand Open" тэмцээний аварга болсон амжилтаар боксчин Э.Цэндбаатар тодорлоо. 

БӨРТЭ ЧОНО 2019 - ЗУРГИЙН ЦОМОГ ҮЗЭХ

Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД