"ЛОЗАНН - 2020" ЗАЛУУЧУУДЫН ӨВЛИЙН ОЛИМПИЙН НААДАМД МОНГОЛ УЛСААС 6 ТАМИРЧИН ОРОЛЦОНО
Огноо:
2019-12-26

Таг:
Мэдээ

Мэдээ

"ЛОЗАНН - 2020" ЗАЛУУЧУУДЫН ӨВЛИЙН ОЛИМПИЙН НААДАМД МОНГОЛ УЛСААС 6 ТАМИРЧИН ОРОЛЦОНО

Залуучуудын өвлийн олимпийн III наадам 2020 оны 01 дүгээр сарын 09-22-ны өдрүүдэд Швейцар улсын Лозанн хотноо зохион байгуулагдана. Энэ удаагийн наадамд 70 гаруй орны 1,800 гаруй тамирчид спортын 16 төрлөөр 81 багц медалийн төлөө өрсөлдөх билээ.

"Лозанн - 2020" Залуучуудын өвлийн олимпийн наадамд Монголын баг 6 тамирчин, 6 дасгалжуулагч албаны хүмүүс, нийт 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр Гүйлтийн цана, Биатлоны төрөлд оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж буй бөгөөд, багийн ахлагчаар Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал ажиллах юм.

Залуучуудын өвлийн олимпийн III наадамд оролцох Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол 2019.12.30-ны өдрийн 11:00 цагт МҮОХ-ны хурлын танхимд зохион байгуулагдана. 


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД