ЗАЛУУЧУУДЫН ОЛИМПИЙН НААДАМ ЭХЛЭХЭД 1 ХОНОГ ҮЛДЛЭЭ
Огноо:
2020-01-09

Таг:
Мэдээ

Мэдээ

ЗАЛУУЧУУДЫН ОЛИМПИЙН НААДАМ ЭХЛЭХЭД 1 ХОНОГ ҮЛДЛЭЭ

Залуучуудын өвлийн олимпийн III наадам Швейцар улсын Лозанн хотноо 2020.01.09-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах билээ. Энэ удаагийн наадамд дэлхийн 70 гаруй улсын 1,800 гаруй тамирчид спортын 16 төрлөөр 81 багц медалийн төлөө өрсөлдөнө.

"Лозанн-2020" Залуучуудын өвлийн олимпийн наадамд Монгол улсаа төлөөлөн Биатлоны төрөлд Э.Энхсайхан, Ч.Бямбасүрэн нар, Гүйлтийн цанын төрөлд О.Золбаяр, Б.Хонгор, Б.Номин-Эрдэнэ, Д.Урангоо нар хурд хүч авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорих юм. 

"Лозанн-2020" Олимпийн наадмын нээлтийн ёслол Улаанбаатар хотын цагаар 01 дүгээр сарын 10-ны 03:00 цагт эхлэх бөгөөд, MNB Sport HD суваг болон, Olympic Channel цахим сувгаас шууд хүлээн авч үзэх боломжтой. 


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД