"ЛОЗАНН-2020": Э.ЭНХСАЙХАН ТҮҮХЭН АМЖИЛТ ҮЗҮҮЛЛЭЭ
Огноо:
2020-01-13

Таг:
Мэдээ, Наадмууд

Мэдээ

"ЛОЗАНН-2020": Э.ЭНХСАЙХАН ТҮҮХЭН АМЖИЛТ ҮЗҮҮЛЛЭЭ

"Лозанн-2020" Залуучуудын өвлийн олимпийн биатлоны эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан зайн төрлүүд болж өндөрлөлөө.

Эрэгтэй 12.5 км зайд нийт 99 тамирчин өрсөлдсөнөөс 98 тамирчин барианд орж, ОХУ-ын биатлонч Домичек Олег 34:09.4 цагийн амжилтаар Олимпийн аварга болсон бол Монголын тамирчин Э.Энхсайхан 36:50.9 цагийн амжилтаар 12 дугаар байрт шалгарч түүхэн амжилт үзүүлэв.

Эмэгтэйчүүдийн 10км зайд нийт 97 тамирчин өрсөлдсөнөөс 93 тамирчин барианд орж, ОХУ-ын тамирчин Мохова Алена 32:26.7 амжилтаар аваргын алтан медалийг хүртлээ. Монголын биатлонч Ч.Бямбасүрэн нь 46:48.2 цагийн амжилтаар 87 дугаар байрт оров.

Биатлоны эрэгтэй, эмэгтэй ойрын зайн төрлүүд нөгөөдөр /01.14/ Улаанбаатар хотын цагаар 17:30 цагт зохион байгуулагдах бөгөөд MNB Sport сувгаар шууд дамжуулан хүргэх болно.

Монголын баг тамирчдад амжилт хүсье!


Таг: Мэдээ, Наадмууд

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД