"ЛОЗАНН 2020": МОНГОЛЫН ЦАНАЧИД ОЛИМПИЙН ТОСГОНДОО ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ
Огноо:
2020-01-17

Таг:
Мэдээ, Наадмууд

Мэдээ

"ЛОЗАНН 2020": МОНГОЛЫН ЦАНАЧИД ОЛИМПИЙН ТОСГОНДОО ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

"Лозанн-2020" Залуучуудын өвлийн олимпийн Гүйлтийн цанын төрлүүд энэ сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах билээ. Өнөөдөр манай гүйлтийн цанын тамирчид Олимпийн тосгондоо хүрэлцэн ирж, бэлтгэл сургуулилтаа базааж байна.

Энэ удаагийн наадамд Монголын цаначдаас О.Золбаяр, Б.Хонгор, Б.Номин-Эрдэнэ, Д.Урангоо нар Олимпийн эрхээ аван оролцож буй бөгөөд эхний гараагаа Улаанбаатар хотын цагаар маргааш/01.18/ 18:00 цагт хийнэ.

Шууд нэвтрүүлгийг MNB Sport сувгаар хүлээн авч үзнэ үү.

Монголын баг тамирчдад амжилт хүсье!

 

Тэмцээний хуваарь: 
https://www.lausanne2020.sport/results/nh

#Lausanne2020 #YouthOlympic #TeamMongolia


Таг: Мэдээ, Наадмууд

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД