"ЛОЗАНН-2020": ГҮЙЛТИЙН ЦАНЫН ЭХНИЙ УРАЛДААН БОЛЛОО
Огноо:
2020-01-19

Таг:
Мэдээ, Наадмууд

Мэдээ

"ЛОЗАНН-2020": ГҮЙЛТИЙН ЦАНЫН ЭХНИЙ УРАЛДААН БОЛЛОО

Залуучуудын өвлийн олимпийн III наадам Швейцар улсын Лозанн хотноо үргэлжилж байна. Өнөөдөр/01.18/ Гүйлтийн цанын 1.8км зайн буюу чөлөөт тэшилтээр 900м тойрог замыг 2 удаа тойрох уралдаан зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус төрөл нь урьдчилсан уралдааны эхний 30 тамирчин хагас шигшээд шалгарч, хагас шигшээ уралдааны эхний 10 байр эзэлсэн тамирчид шигшээ уралдаанд оролцох журмаар явагдав.

Эмэгтэйчүүдийн гараанд нийт 80 тамирчин уралдсанаас Швейцарийн Ш.Виггер /4:39.95/ Алтан медаль, Шведийн М.Русенберг /4:40.72/ , Т.Эрикссон /4:41.10/ нар Мөнгө, Хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн уралдаанд нийт 85 тамирчин өрсөлдсөнөөс Норвегийн Н.Холмбю /4:08.27/ Алтан медаль, Шведийн Э.Ангер /4:11.74/ Мөнгө, А.Острём /4:13.51/ Хүрэл медалийг тус тус хүртлээ.

"Лозанн-2020" Залуучуудын өвлийн олимпийн наадмын Гүйлтийн цанын төрөлд Монгол улсаас Б.Номин-Эрдэнэ, Д.Урангоо, О.Золбаяр, Б.Хонгор нар Олимпийн эрхээ хүртэн оролцож буй билээ.

МОНГОЛЫН ТАМИРЧДЫН ТЭМЦЭЭНИЙ ДҮН - 1.8 КМ ЧӨЛӨӨТ ТЭШИЛТ

Эмэгтэйчүүд:

  • Б.Номин-Эрдэнэ - 5:58.79/+1:14.88/ - /80 тамирчин уралдсанаас 57-р байр/
  • Д.Урангоо - 6:26.51/+1:42.60/ - /80 тамирчин уралдсанаас 69-р байр/

Эрэгтэйчүүд:

  • О.Золбаяр - 4:58.58/+47.92/ - /85 тамирчин уралдсанаас 60-р байр/
  • Б.Хонгор - 5:14.85/+1:04.19/ - /85 тамирчин уралдсанаас 72-р байр/

Манай тамирчдыг Улаанбаатар хотын цагаар 01.19-ний өдрийн 20:00 цагт ойрын зайн чөлөөт төрөл, 01.21-ний өдрийн 20:00 цагт 5, 10км-ийн сонгодог тэшилтийн төрлүүд хүлээж байна.

Монголын баг тамирчдад амжилт хүсье!

Photo: OIS/Chloe Knott, Joel Marklund


Таг: Мэдээ, Наадмууд

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД