"ЛОЗАНН-2020": МОНГОЛЫН ЦАНАТАЙ ГҮЙГЧДИЙГ ОНЦЛОВ
Огноо:
2020-01-19

Таг:
Мэдээ, Наадмууд

Мэдээ

"ЛОЗАНН-2020": МОНГОЛЫН ЦАНАТАЙ ГҮЙГЧДИЙГ ОНЦЛОВ

"Лозанн-2020" Залуучуудын өвлийн III Олимпийн наадамд Монголын Гүйлтийн цанын 4 тамирчин Олимпийн эрхээ авч, эх орноо төлөөлөн оролцож буйг Олимпийн наадмын албан ёсны цахим хуудас онцоллоо.

Монголын баг тамирчид "Лозанн-2020" Олимпийн эрхийг хүртэхэд, Швейцар улсын мэргэжилтэн Паскал Гертш-ийн хувь нэмэр ихээхэн билээ. Өдгөө 74 настай тэрбээр Швейцар улсын цанын шигшээ багт 12 жил ажилласан туршлагатай бөгөөд, анх 2013 онд сайн дурын, туслалцааны ажлаар Монгол улсад ирж байв.

Ноён Паскад Гертш нь Монголд анх ирснээсээ хойш Монгол улсад цанын спортыг түлхүү хөгжүүлж, өсвөрийн цаначдыг бэлтгэн өөрийн улсад зохион байгуулагдах "Лозанн-2020" Залуучуудын өвлийн олимпийн наадамд амжилттай оролцуулахыг зорьжээ.

Тэрбээр эдгээр он жилүүдэд Монгол улсад 20 гаруй удаа ирэхдээ 70,000 гаруй км аялан, Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг дэвсгэрт цанын олон улсын стандартад нийцэх замыг байгуулахыг зорин өдгөө Олон улсын цанын холбооны гэрчилгээг аваад буй.

Мөн тэрбээр 2017 оноос Монголын гүйлтийн цанын ирээдүй, өсвөрийн тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх тал дээр ихээхэн анхаарч 650 гаруй цана, бусад хэрэгсэл материалаар хангаж ажилласан байна.

Өнгөрсөн онд мэргэжилтэн Паскад Гертш нь "Лозанн-2020" Олимпийн наадмын "цагаан" зам дээр Монголын тамирчид амжилттай уралдахыг хүсэн зорьж, Монголын 6 тамирчныг Швейцар, Франц зэрэг улсуудад бэлтгэл сургуулилт хийлгэн, Олон улсын тэмцээнүүдэд оролцоход багагүй туслалцаа үзүүлжээ.

FROM YURTS TO THE YOG: THE MONGOLIAN CROSS-COUNTRY SKIING TEAM...

МҮОХ нь ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хамтын ажиллагааны хүрээнд "Лозанн-2020" Олимпийн наадамд Гүйлтийн цанын төрөлд эрх авах зорилгоор 2019 оны 07 дугаар сард өсвөрийн 11 тамирчныг Ноён Паскад Гертш болон Францын мэргэжилтэн Ян Логан нарын удирдлага дор бэлтгэл сургуулилтад хамруулсан билээ.


Таг: Мэдээ, Наадмууд

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД