"ЛОЗАНН-2020": ГҮЙЛТИЙН ЦАНЫН СПРИНТ УРАЛДААН ӨНДӨРЛӨЛӨӨ
Огноо:
2020-01-19

Таг:
Мэдээ, Наадмууд

Мэдээ

"ЛОЗАНН-2020": ГҮЙЛТИЙН ЦАНЫН СПРИНТ УРАЛДААН ӨНДӨРЛӨЛӨӨ

"Лозанн-2020" Залуучуудын өвлийн Олимпийн наадмын, Монголын баг тамирчид өрсөлдөж буй  Гүйлтийн цанын 2 дахь уралдаан өнөөдөр/01.19/ боллоо. 

Өнөөдөр зохион байгуулагдсан Гүйлтийн цанын Спринт төрөл нь чөлөөт тэшилтийн техникээр эмэгтэйчүүд 1.2км, эрэгтэйчүүд 1.5км-ийн зайг тус тус туулах уралдаан бөгөөд, урьдчилсан гарааны эхний 30 тамирчин хагас шигшээд шалгарч, хагас шигшээ уралдааны эхний 10 байр эзэлсэн тамирчид шигшээ уралдаанд оролцох журмаар явагддаг онцлогтой.

Эмэгтэйчүүдийн гараанд нийт 82 тамирчин уралдсанаас Швейцарийн Ш.Виггер 2:46.40 амжилтаар энэ удаагийн наадмын 2 дахь Алтан медалиа хүртсэн бол, Норвегийн А.Хегген /2:47.87/ Мөнгө, Шведийн М.Русенберг /2:48.92/ Хүрэл медаль хүртжээ. Эрэгтэйчүүдийн уралдаанд нийт 86 тамирчин өрсөлдсөнөөс Шведийн тамирчин Э.Ангер 3:10.47 амжилтаар Алтан медаль хүртэж, Норвегийн ихрүүд Николай Холмбю /3:10.97/, Александр Холмбю /3:15.51/ нар Мөнгө, Хүрэл медалийг хүртлээ.

МОНГОЛЫН ТАМИРЧДЫН ТЭМЦЭЭНИЙ ДҮН - СПРИНТ ТӨРӨЛ

 

Эмэгтэйчүүд:

  • Б.Номин-Эрдэнэ - 3:18.09/+31.81/ - /82 тамирчин уралдсанаас 60-р байр/
  • Д.Урангоо - 3:27.22/+40.94/ - /82 тамирчин уралдсанаас 67-р байр/

Эрэгтэйчүүд:

  • О.Золбаяр - 3:44.37/+35.65/ - /86 тамирчин уралдсанаас 61-р байр/
  • Б.Хонгор - 4:02.06/+53.34/ - /85 тамирчин уралдсанаас 74-р байр/

 

Манай тамирчид Улаанбаатар хотын цагаар 01.21-ний өдрийн 20:00 цагт дараагийн уралдаан болох классик тэшилтийн эмэгтэйчүүдийн 5км, эрэгтэйчүүдийн 10км-ийн зайд хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөнө. 

#Lausanne2020 #YouthOlympic #TeamMongolia 

Photo: OIS/Joel Marklund, Ben Queenborough

 


Таг: Мэдээ, Наадмууд

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД