"ЛОЗАНН-2020": ӨНӨӨДӨР МОНГОЛЫН ТАМИРЧИД УРАЛДАНА
Огноо:
2020-01-21

Таг:
Мэдээ, Наадмууд

Мэдээ

"ЛОЗАНН-2020": ӨНӨӨДӨР МОНГОЛЫН ТАМИРЧИД УРАЛДАНА

"Лозанн-2020" Залуучуудын өвлийн Олимпийн наадмын Гүйлтийн цанын сонгодог тэшилтийн төрлүүд өнөөдөр/01.21/ зохион байгуулагдана. 

Эмэгтэйчүүдийн 5км-ийн зайн уралдаан Улаанбаатар хотын цагаар 18:00 цагт эхлэх бөгөөд нийт 83 тамирчин өрсөлдөнө. Манай тамирчид, Д.Урангоо 13 дугаарт, Б.Номин-Эрдэнэ 15 дугаарт гараанаас гарна.

Эрэгтэйчүүдийн 10км-ийн зайд нийт 85 тамирчин уралдах бөгөөд Б.Хонгор 13 дугаарт, О.Золбаяр 28 дугаарт Улаанбаатар хотын цагаар 20:00 цагт гараанаас гарна. 

Гүйлтийн цанын сонгодог тэшилтийн уралдаануудад, тамирчид 30 секундийн зайтай цуварч гараанаас гарах бөгөөд тэшилтийн сонгодог техникээр 2.5км зайн тойргийг эмэгтэйчүүд 2 удаа, эрэгтэйчүүд 4 удаа тойрох дүрэмтэй.

Монголын баг тамирчдад амжилт хүсье! 


Таг: Мэдээ, Наадмууд

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД