МҮОХ-НЫ ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Б.БАТТҮШИГ ЛОЗАНН ХОТНОО АЖИЛЛАА
Огноо:
2020-01-23

Таг:
Мэдээ, Наадмууд

Мэдээ

МҮОХ-НЫ ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Б.БАТТҮШИГ ЛОЗАНН ХОТНОО АЖИЛЛАА

Швейцар улсын Лозанн хотноо Залуучуудын өвлийн III Олимпийн наадам 01 дүгээр сарын 09-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан билээ.

Залуучуудын олимпийн наадам зохион байгуулагдах хугацаанд, 01 дүгээр сарын 13-ны өдөр Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны Маркетингийн комисс Лозанн хотноо хуралдаж, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны Маркетингийн комиссын Гишүүн Б.Баттүшиг оролцон санал бодлоо солилцов.

Энэ удаагийн наадамд Монгол улсаас Гүйлтийн цана, Биатлоны төрлөөр нийт 6 тамирчин оролцсон бөгөөд, Монголын баг тамирчдын хувцсыг "Баттүшиг, Цэлмүүн" сангаас бүрэн ивээн тэтгэв.

 


Таг: Мэдээ, Наадмууд

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД