МҮОХ-НЫ ГИШҮҮН СПОРТ ХОЛБООДЫН ШАТРЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Огноо:
2020-01-23

Таг:
Мэдээ

Мэдээ

МҮОХ-НЫ ГИШҮҮН СПОРТ ХОЛБООДЫН ШАТРЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монголын үндэсний олимпийн хороо нь Гишүүн спорт холбоодын хамтын ажиллагааг дэмжих, спортын төрлүүдийг сурталчлах зорилгоор Гишүүн спорт холбоодын дундах нөхөрсөг тэмцээнүүдийг зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Энэ удаагийн нөхөрсөг тэмцээн 02 дугаар сарын 01-ны өдөр МҮОХ-ны хурлын танхимд Шатрын спортын төрлөөр болох бөгөөд хамтран зохион байгуулагчаар Монголын шатрын холбоо ажиллаж байна.

 

МҮОХ-НЫ ГИШҮҮН СПОРТ ХОЛБООДЫН 
ШАТРЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ


1. Зорилго:
Монголын үндэсний олимпийн хорооны Гишүүн спорт холбоодын хамтын ажиллагааг дэмжих, шатрын спортыг сурталчлах;

2. Хамтран зохион байгуулагч:
Монголын шатрын холбоо

3. Хаана: МҮОХ-ны 407 тоот хурлын танхимд;

4. Хэзээ: 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 09:00цагт;

5. Тоглолтын дүрэм:
Дэлхийн шатрын холбооны дүрмийн дагуу;

6. Тоглолтын систем:
Швейцар системээр 7 өрөг тоглож дүнг гаргана. Оноо тэнцсэн тохиолдолд дараах чанарын үзүүлэлтүүдийг харгалзана.
Үүнд:
- Хоорондын хожил;
- Бухгольц;
- Медиан бухгольц;
- Цэвэр хожил;

7. Цагийн хяналт:
Талдаа өрөг дуустал 15 минут, нүүдэл бүрт 10 секундийн нэмэгдэлтэй;

8. Оролцогчид болон тавигдах шаардлага:
- Дэлхийн болон Монгол улсын шатрын спортын цолгүй байх;
- МҮОХ-ны Гишүүн спорт холбоод тус бүрээс 1 эрэгтэй, 1 эмэгтэй оролцогч;

9. Бүртгэл:
Тэмцээн зохион байгуулагдах өдрийн 09:00 цагт;

10. Шагнал: Тэргүүн 5-н байрт шалгарсан оролцогчдод өргөмжлөл болон МҮОХ-ны тусгай шагнал гардуулна.

11. Холбоо барих:
З.Гомбодорж/МҮОХ-ны мэргэжилтэн/ - 99040530
Б.Ану/МШХ-ны менежер/ - 99294441


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД