БИЕИЙН ТАМИРЫН БАГШ НАР МҮОХ-НД ЗОЧИЛЛОО
Огноо:
2020-01-27

Таг:
Мэдээ

Мэдээ

БИЕИЙН ТАМИРЫН БАГШ НАР МҮОХ-НД ЗОЧИЛЛОО

Өнөөдөр/01.24/ Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн "Биеийн тамирын багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт"-д хамрагдаж буй орон нутгийн биеийн тамирын багш нар Монголын үндэсний олимпийн хороонд зочилж, уулзалт хийв.

Уулзалтад МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, Монголын үндэсний олимпийн академийн Ерөнхийлөгч, доктор, профессор/Ph.D/ Ч.Зоригтбаатар, МҮОА-ийн Тэргүүлэгч гишүүн, философийн ухааны доктор, профессор/Ph.D/ Б.Буяндэлгэр нар оролцож, Олимпизмийн үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, Олимпийн боловсролын үзэл баримтлалын тухай болон МҮОХ, МҮОА-иас зохион явуулж буй "Олимпийн боловсрол ба бие бялдрын хүмүүжил" сэдэвт Болзолт уралдааны тухай сургалт хийж, санал бодлоо солилцов.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД