МЭДЭГДЭЛ - МҮОХ-НЫ ТӨЛӨВЛӨГӨӨТ АРГА ХЭМЖЭЭНҮҮД ХОЙШЛОГДЛОО
Огноо:
2020-01-27

Таг:
Мэдээ

Мэдээ

МЭДЭГДЭЛ - МҮОХ-НЫ ТӨЛӨВЛӨГӨӨТ АРГА ХЭМЖЭЭНҮҮД ХОЙШЛОГДЛОО

Шинэ төрлийн коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаан хуралдаж, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон билээ.

Монголын үндэсний олимпийн хорооноос дээрх хугацаануудад зохион байгуулахаар төлөвлөж байсан “МҮОХ-ны Гишүүн спорт холбоодын Шатрын нөхөрсөг тэмцээн”, “Говийн бүсийн аймгуудын Спортын удирдах ажилтны сургалт – семинар” зэрэг арга хэмжээнүүд цуцлагдаж, хугацааг хойшлуулсан болохыг мэдэгдэж байна. Мөн тус хугацаанд Олимпийн музей ажиллахгүй болно.   

Спорт-Олимпийн их гэр бүлийн Гишүүддээ, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг сахихыг уриалж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО

 


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД