МҮОХ-НЫ ХАРААТ БУС СОНГУУЛИЙН КОМИССЫН МЭДЭГДЭЛ
Огноо:
2020-02-05

Таг:
Мэдээ

Мэдээ

МҮОХ-НЫ ХАРААТ БУС СОНГУУЛИЙН КОМИССЫН МЭДЭГДЭЛ

Монголын үндэсний олимпийн хорооны Гишүүдэд
Нэр дэвших эсэх асуудлаар санал авах тухай

Монголын Үндэсний Олимпийн Хороо/МҮОХ/-ны Гишүүдийн хурлын 2019 оны 11 сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоол, МҮОХ-ны дүрмийн 14-р зүйлийн 14.4.2А, 14.4.2Б хэсгүүдийг тус тус үндэслэн МҮОХ-ны албан ёсны бүртгэл бүхий гишүүдэд хандан энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

2020 оны 03-р сарын 06-ны өдөр болох МҮОХ-ны Гишүүдийн Ээлжит бус хурлаар МҮОХ-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нарыг сонгох сонгууль явагдахаар болсон. Үүнтэй холбоотойгоор МҮОХ-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчид нэр дэвших эрх МҮОХ-ны албан ёсны бүртгэлтэй бүх гишүүдэд нээлттэй юм.

Иймд МҮОХ-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй гишүүн нь нэр дэвшигчийн анкетыг бөглөж, өөрийн товч танилцуулгын хамт 2020 оны 2-р сарын 19-ны 14:00 – 16:00, 2020 оны 2-р сарын 20-ны 14:00-16:00, 2020 оны 2-р сарын 21-ны 16:00-18:00 цагуудад МҮОХ-ны байрны 206 тоот өрөөнд, Сонгуулийн комисс(Холбоо барих утас: 99952450)-т эх хувиар өгнө үү.

Жич: Хавсралтад МҮОХ-ны Хараат бус Сонгуулийн комиссын 2020 оны 02-р сарын 05-ны өдрийн албан бичиг болон Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн анкетыг хавсаргав. 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООНЫ ХАРААТ БУС СОНГУУЛИЙН КОМИСС

 


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД