Б.ЧИНЗОРИГ "ТОКИО-2020" ОЛИМПИЙН ЭРХЭЭ АВЛАА
Огноо:
2020-03-12

Таг:
Мэдээ

Мэдээ

Б.ЧИНЗОРИГ "ТОКИО-2020" ОЛИМПИЙН ЭРХЭЭ АВЛАА

Ази-Далайн орнуудын Олимпийн эрх олгох тэмцээн энэ сарын 03-11-ний өдрүүдэд Йордан улсын нийслэл Амман хотноо зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд 35 орны 221 тамирчин /эрэгтэй 151, эмэгтэй 70 тамирчин/ 13 жинд /эрэгтэй 8 жин, эмэгтэй 5 жин/ "Токио-2020" Олимпийн 63 эрхийн төлөө хурд хүчээ сорин өрсөлдөв.

Монголын баг нийт 13 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр тус тэмцээнд оролцсоноос Олон улсын хэмжээний мастер/ОУХМ/ Б.Чинзориг 63кг-ийн жинд хүрэл медаль хүртэж, Монголын боксчдоос “Токио-2020” Олимпийн эрхээ хүртсэн анхны тамирчнаар шалгарав.

Олимпийн эрх олгох сүүлийн тэмцээн ирэх 05-дугаар сарын 13-20-ны өдрүүдэд Франц улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдана. 

Photo: boxing.athlete365.org


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД