ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА /ВИДЕО/
Огноо:
2020-04-30

Таг:
Мэдээ

Мэдээ

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА /ВИДЕО/

Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ноос зохион байгуулж буй “Биеийн тамир, спорт - Олимпизм - “COVID-19” сэдэвт цахим цуврал хэлэлцүүлгийн эхний дугаар 04 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлэг "Монгол улсын биеийн тамир, спортын салбарт “COVID-19 цар тахлын  үзүүлж буй нөлөө ба авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд" сэдвийн хүрээнд өрнөж, Олимпийн зөвлөлүүд болон Спорт холбоодын төлөөллүүд, багш, дасгалжуулагчид, эрдэмтэн, судлаачид зэрэг 40 гаруй хүмүүс оролцов. 

Хэлэлцүүлгийн илтгэгчээр МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, АШУҮИС-ийн багш, Философийн ухааны доктор (Phd), дэд  профессор Б.Буяндэлгэр, Аварга биеийн тамир, спортын сургуулийн захирал А.Элбэг нар оролцож, "Covid-19" цар тахлын үе дэх Биеийн тамир, спорт, Олимпийн хөдөлгөөний чиг хандлага, ард иргэд, хүүхэд багачуудын төлөвшил, хүмүүжлийн нөхцөл байдлын тухай хэлэлцэв. 

/Хэлэлцүүлгийн видео/

/МҮОХ-ны цахим цуврал хэлэлцүүлэг нь долоо хоног бүрийн 2 дахь өдрийн 19:00 цагт ZOOM платформоор зохион байгуулагдаж буй бөгөөд, нэвтрэх линкийг тухайн өдөр нийтэлж байна./


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД