МЭДЭЭЛЭЛ: ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ#3
Огноо:
2020-05-12

Таг:
Мэдээ

Мэдээ

МЭДЭЭЛЭЛ: ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ#3

“СOVID-19” цар тахлын хор, уршиг дэлхийн дахины эдийн засаг, нийгэм, эрүүл мэнд, боловсрол, соёл, биеийн тамир, спорт, олимпийн хөдөлгөөн зэрэг бүхий л салбарт нөлөөлж, улс орнуудад тархалтын идэвхжил буурах, нэмэгдэх нь өдөр бүр өөрчлөгдөж байна. Монгол улсын хувьд ч эрсдэл өндөртэй орноор тооцогдон, өндөржүүлсэн бэлэн байдалд 4 сар гаруй болж буй.

“СOVID-19” цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ноос Биеийн тамир, спорт ба олимпийн хөдөлгөөнд учирч буй хүндрэл, бэрхшээл, цаашдын хөгжлийн чиг хандлага, өөрчлөлт, өнгө төрх, нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор мэргэжлийн байгууллагууд, спортын холбоод, биеийн тамир, спорт, олимпийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаачид, багш, дасгалжуулагчид, тамирчид болон спорт сонирхогчдын дунд дахь цахим хэлэлцүүлгийг долоо хоног бүрийн мягмар гарагийн 19:00цагт зохион байгуулж буй билээ.

Энэ удаагийн хэлэлцүүлэг нь “СOVID-19-ийн дараах Монгол улсын биеийн тамир, спортын болон олимпийн хөдөлгөөний ерөнхий өнгө, төрх ба хүлээгдэж буй нөхцөл, байдал” сэдвийн хүрээнд өрнөх бөгөөд Монголын үндэсний олимпийн академийн Ерөнхийлөгч, доктор (Ph.D), профессор Ч.Зоригтбаатар мэдээлэл хийж хэлэлцэх юм.

Хэлэлцүүлгийн санал, дүгнэлт хүсэлт, шийдлүүдийн талаар нэгдсэн баримт бичгийн төслийг боловсруулан холбогдох байгууллагуудад хүргэж, МҮОХ-ны албан ёсны цахим хуудаснаа нийтлэх болно.

Дараах ээлжит хэлэлцүүлгүүдээр биеийн тамир, спортын тулгамдсан асуудлууд, олимпын хөдөлгөөн, олимпын наадам, олимпын соёл, боловсролын сэдвүүдээр хуваан задалж, тодорхой бодлого, чиглэл, үйл ажиллагаа, арга зам, гарц, шийдлүүдийг ярилцан хэлэлцэхээр төлөвлөж байна.

Биеийн тамир, спорт, олимпизм болон боловсрол, шинжлэх ухаан, мэдээллийн салбарын зүтгэлтэн, эрдэмтэн, судлаач, багш, дасгалжуулагч, мэргэжилтэн нарыг өргөнөөр оролцохыг урьж байна.

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ#3

СЭДЭВ: “СOVID-19-ийн дараах Монгол улсын биеийн тамир, спортын болон олимпийн хөдөлгөөний ерөнхий өнгө, төрх ба хүлээгдэж буй нөхцөл, байдал”

ИЛТГЭГЧ: Ч.Зоригтбаатар - Монголын үндэсний олимпийн академийн Ерөнхийлөгч, доктор (Ph.D), профессор

ХУГАЦАА: 2020.05.12-ны өдрийн 19:00 цагт /18:45цагт цахим хурлын өрөөнд нэвтэрсэн байна уу./

ПЛАТФОРМ: ZOOM.US /Хурал эхлэхээс өмнө "Zoom" платформыг гар утас болон компьютер дээрээ суулгасан байна уу./

НЭВТРЭХ ЛИНК:

https://us02web.zoom.us/j/3702395676?pwd=Y0djM0Jpd3gvMzduMEgwREtrZ2taQT09

/Password - 202020/

Холбогдох утас: 99040530


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД