ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ#3 ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА /ВИДЕО/
Огноо:
2020-05-14

Таг:
Мэдээ

Мэдээ

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ#3 ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА /ВИДЕО/

Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны “Биеийн тамир, спорт - Олимпизм - “COVID-19” сэдэвт цахим цуврал хэлэлцүүлгийн гуравдахь дугаар 05 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлгийн илтгэгчээр Монголын үндэсний олимпийн академи/МҮОА/-ийн Ерөнхийлөгч, доктор (Ph.D), профессор Ч.Зоригтбаатар оролцож, “СOVID-19-ийн дараах Монгол улсын биеийн тамир, спортын болон олимпийн хөдөлгөөний ерөнхий өнгө, төрх ба хүлээгдэж буй нөхцөл, байдал” сэдвийн хүрээнд хэлэлцлээ. Энэ удаагийн хэлэлцүүлэгт багш, дасгалжуулагчид, эрдэмтэн, судлаачид, спорт холбоод болон олимпийн зөвлөлийн төлөөллүүд зэрэг 20 гаруй хүмүүс оролцон санал бодлоо солилцов. 

/Хэлэлцүүлгийн видео/

/МҮОХ-ны цахим хэлэлцүүлэг нь долоо хоног бүрийн 2 дахь өдрийн 19:00 цагт ZOOM платформоор зохион байгуулагдаж байна.  Биеийн тамир, спорт, олимпизм болон боловсрол, шинжлэх ухаан, мэдээллийн салбарын зүтгэлтэн, эрдэмтэн, судлаач, багш, дасгалжуулагч, мэргэжилтэн нарыг өргөнөөр оролцохыг урьж байна./

Холбогдох утас: 99040530


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД