МҮОХ-ноос Г.Батсүхийг "Алтан Од"-оор шагнав
Огноо:
2015-07-20

Таг:
Мэдээ, Дотоод

Мэдээ

МҮОХ-ноос Г.Батсүхийг "Алтан Од"-оор шагнав

 

Монгол улсад олимпийн хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх, биеийн тамир спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Олон улсын харилцааны доктор, "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Монголын ушүгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Галсангийн Батсүхийг МҮОХ-ны тэргүүн дээд шагнал олимпийн "Алтан Од" одонгоор энгрийг нь мялааж, Монголын софт теннисний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын шүүгч Э.Энхмөнх, уртын харайлтын ахмад тамирчин Х.Цастайбаатар, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн багш Ж.Баасанбат нарыг "Алтан Очир" одонгоор, хүндийг өргөлтийн олон улсын тэмцээнд оролцсон анхны эмэгтэй туйванч Б.Батцэцэгийг "Олимпийн Алдар" одонгоор тус тус шагналаа.

 


Таг: Мэдээ, Дотоод

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД