МҮОХ-ны дэргэд эрдэмтдийн зөвлөл байгуулагдав
Огноо:
2015-07-20

Таг:
Мэдээ, Дотоод

Мэдээ

МҮОХ-ны дэргэд эрдэмтдийн зөвлөл байгуулагдав

Монгол улсад олимпийн хөдөлгөөн ба хөгжлийг эрчимжүүлэхэд эрдэмтэн, судлаачдын мэдлэг, боловсрол, оролцоог ашиглах асуудал чухлаар тавигдаж байна. Энэ үүднээс МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр "Эрдэмтдийн зөвлөл"-ийг байгууллаа. Тус зөвлөлийг МҮОХ-ны ерөнхийлөгч, доктор профессор Д.Загдсүрэн ахлан ажиллах боллоо. Зөвлөлийн бүрэлдэхүүнд доктор дэд профессор Ч.Зоригтбаатар, доктор профессор Г.Сүхбат, доктор профессор Л.Уртнасан,  доктор профессор Л.Алтанцэцэг,  доктор профессор Р.Ганбаатар,  доктор дэд профессор Б.Буяндэлгэр, доктор И.Жамьяндагва. нар орсон байна. Эрдэмтдийн зөвлөл нь Олимпийн хөдөлгөөн, биеийн тамир, спортын бодлого, шинэчлэл, хөгжлийн асуудлыг хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт гаргах болон хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох чиг үүрэгтэй ажиллах юм.


Таг: Мэдээ, Дотоод

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД