"Рио 2016" Зуны XXI олимпийн наадамд урилгыг МҮОХ-нд гардуулан өглөө.
Огноо:
2015-08-18

Таг:
Мэдээ, Дотоод

Мэдээ

"Рио 2016" Зуны XXI олимпийн наадамд урилгыг МҮОХ-нд гардуулан өглөө.

 

undefined

ОУОХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссийн дарга, "Афин 2004" олимпийн наадмын мөнгөн медальт, 2001 оны дэлхийн аварга, ХБНГУ-ын нэрт сэлэмчин Клаудия Бокелийг, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Дэд ерөнхийлөгч Ж.Хатанбаатар, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Л.Халтар нар “Olympic House”-т хүлээн авч уулзлаа. Энэ үеэр хатагтай Клаудия Бокель Олон улсын олимпийн хорооноос илгээсэн "Рио 2016" Зуны XXI олимпийн наадамд Монголын баг тамирчдыг оролцохыг урьсан, ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах-ын гарын үсэг бүхий албан ёсны урилгыг МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнд гардуулан өглөө.

undefined

undefined

Мөн МҮОХ-ны үйл ажиллагаа, Олимпийн музей, Олимпийн номын сантай танилцаж санал бодлоо солилцсон юм.

undefined

Тэрээр МҮОХ-ны хүсэлтийн дагуу ОУОХ, “Adecco Group”-ийн хамтран хэрэгжүүлж буй “IOC Athlete Career Programme” хөтөлбөрийн хүрээнд, тамирчид зодог тайлсныхаа дараа хэрхэн амьдрах талаар  сургалт, семинарыг удирдан явуулж, оролцогчдод ОУОХ-ны сертификат олгов.

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined


Таг: Мэдээ, Дотоод

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД