Залуучуудын олимпийн аварга Б.Сумъяаг хүлээн авлаа
Огноо:
2016-02-25

Таг:
Мэдээ, Зургийн цомог

Мэдээ

Залуучуудын олимпийн аварга Б.Сумъяаг хүлээн авлаа

Өнөөдөр өглөө "Лиллехаммер-2016" залуучуудын өвлийн олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон Цана, Тэшүүрийн баг тамирчид эх орондоо ирлээ.

Тус наадмаас холимог багийн гүйлтийн тэшүүрийн төрөлд алтан медаль хүртсэн Буянтогтохын Сумъяаг Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, дэд ерөнхийлөгч Ж.Хатанбаатар, Ц.Дамдин, Монголын тэшүүрийн холбооны хүндэт ерөнхийлөгч О.Эрдэнэ-Өлзий нар хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

undefined

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн хэлэхдээ, энэхүү медаль нь Монголын хүүхэд залуучуудад маш их урам өгөн хэрхэн Б.Сумъяа шиг шилдэг тамирчин болох вэ гэсэн асуултыг тавьж, тэшүүрийн спортод дурлах сонирхлыг нь өдөөж өглөө гэсэн юм.


Таг: Мэдээ, Зургийн цомог

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД