Марта олимпийн үзэгчдэд олон гоол амлаж байна
Огноо:
2016-08-04

Таг:
Мэдээ, Олимпийн төрөл, EVENT

Мэдээ

Марта олимпийн үзэгчдэд олон гоол амлаж байна

"Рио 2016" олимпийн наадам эмэгтэйчүүдийн хөлбөмбөгөөр эхэллээ. Лхагва гарагт тэмцээний нээлтийн тоглолт Швед - Өмнөд Африкийн хооронд явагдаж Швед 1:-0-ээр хожсон бол араас нь Бразилчууд Хятадын багийг 3:0-ээр буулгаж авчээ. Бразилын шигшээн ахлагч Марта уг хожлыг "Супер төгс" хэмээн тодорхойлоод "Илүү олон гоолоор үзэгчдэд бэлэг барина" хэмээлээ. 

 

 

"Амаргүй тоглолт боллоо" хэмээн Дэлхийн 5 удаагийн оны шилдэг тоглогч яриагаа эхлэв. "Хятадууд бараг арвуулаа хаалган дээрээ хамгаалж байсан. Гэхдээ бид тэдний тоглолтыг сайн судалсан учраас гоол хийх замаа олж чадсан. Хүнд нөхцөл байдлаас чухал хожил авсан болохоор их баяртай байна" 

 

Эх орныхоо төлөө 104 тоглолт 102 гоолтой Марта хэдий тус тоглолтонд бөмбөг хийгээгүй боловч E хэсгийн Швед, Өмнөд Африктай хийх дараагийн тоглолтуудад хичээнэ хэмээн амлалаа. 

"Хаалгач миний гарцаагүй нэг бөмбөгийг хаачихсан. Гэхдээ би цаашид илүү хичээнэ"

Жоао Авеланжийн цэнгэлдэхэд явагдсан тус тоглолтыг 27,618 мянган үзэгч үзсэн бөгөөд Моника, Андресса, Кристане нар талбайн эздэд гоолуудыг авчирсан. 

Олимпийн хөлбөмбөгийн хасагдах шатны тоглолтууд 8 сарын 12-ноос эхэлнэ. 

 

 


Таг: Мэдээ, Олимпийн төрөл, EVENT

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД