Өсвөрийн олимпийн "төгсөгчид" Риод гялалзсаар
Огноо:
2016-08-09

Таг:
МҮОХ, Мэдээ, Media, EVENT

МҮОХ

Өсвөрийн олимпийн "төгсөгчид" Риод гялалзсаар

Наадмын гурав дахь өдөр өсвөрийн олимпийн зургаан "төгсөгч" медалийн тавцанд гишгэлээ. Грекийн буудлагын Анна Коракаки хоёр жилийн өмнө Нанжинд медальд хүрч чадаагүй боловч тэндээс хуримтлуулсан туршлагаа ашиглан Риогоос 10 метрийн хийн гар буугаар хүрэл медаль зүүлээ. 

Грекийн энэ наадмын анхны медалийг авчирсан тэрээр "Гайхалтай. Сэтгэл хөдлөөд бүр юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Энэ миний анхны том олимп. Би одоо 20-той" хэмээв. 

- Анна Коракаки (Грек) - Буудлага

***

Коракаки араасаа булган сүүлтэй байж өсвөрийн олимпчдийн амжилт цааш үргэлжиллээ. Жүдогоор Италийн төрийн далбааг мандуулсан Фабио Базиле, Одетте Жиуффрида нар хоёул 2010 оны Сингапурын наадмын оролцогчид. 

Эмэгтэй 52 кг-д Жиуффрида мөнгө хүртсэний дараа эрэгтэй 66 кг-д Базиле, жингийнхээ топ жүдоч Солонгосын Ан Баулыг иппондож олимпийн аварга болсон. Ийнхүү тэрээр ганцаарчилсан төрлөөр олимпод түрүүлсэн анхны өсвөрийн олимпч болж байна. Базиле манай жүдоч Д.Төмөрхүлэгийн аварга болох замдаа тэмцээнээс мулталсан юм. 

Наадмын өмнө жиндээ 27-д эрэмбэлэгдэж байсан Базиль ялалтаа сальто эргэн тэмдэглэсэн. "Би бага байхаасаа ингэж баяраа тэмдэглэж ирсэн" хэмээн 21 настай залуу ярив. 

- Өсвөрийн олимпоос үндсэн олимпийн аварга - Фабио Базиле(Итали)

***

 

Удалгүй Сингапурын олимпийн хоёр төгсөгч медалийн тавцан дээр мөн гарлаа. Тайваний Тан Я-Тин байт харвааны эмэгтэй багийн төрөлд хүрэл медаль авсан бол Алекс Массиалас Америкийн түүхэнд туялзуур сэлмээр олимпийн аварга болсон анхны тамирчин болоход ганцхан хуруу дутсан юм. 

Хөнгөн сэлэмч тэрээр өмнөө таарсан өрсөлдөгч бүрээ илүүрхэн ялсны дотор Италийн Жоржио Аволагийн эсрэг хийсэн гайхалтай эргэн ирэлт багтана. Гэвч түүний аварга болох замд Италийн Энрико Гароццо 15-11-ээр саад болсон юм. 

- Алекс Массиалас (АНУ) - Туялзуур сэлэм

Гэхдээ Алекс сэтгэл гундсангүй. "Би бүхий л хүч чадлаа дайчилсан. Тэгэхээр харамсах юм байхгүй" хэмээн 22 настай залуу ярив. Тэрээр мөн эрэгтэй багийн төрөлд өрсөлдөх юм. 

 

Нанжингийн 4x100 метрийн чөлөөт сэлэлтийн хүрэл медальт Кайл Чальмерс энэ өдрийн төгсгөлд Австралид бас нэгэн хүрэл медалийг энэ төрөлдөө авчирсан. 18 настай тэрээр багийнхаа хоёр дахь бууиаг залгуулсан бөгөөд тус төрөлд Майкл Фельпс тэргүүтэй Америкийн баг аман хүзүүдэж, Оросын баг аваргалсан. 

 

- Австралийн усанд сэлэлтийн баг - 4x100 метр 

Г.Баярсайхан


Таг: МҮОХ, Мэдээ, Media, EVENT

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД