Томас Бах тамирчдын тосгонд
Огноо:
2016-08-11

Таг:
Мэдээ, Наадмууд, Олимпийн төрөл, EVENT

Мэдээ

Томас Бах тамирчдын тосгонд

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах олимпийн тосгонд байрлаж буй тухай бид өмнө мэдээлсэн. Тэрээр дүрвэгч тамирчидтай хамт нэг байранд байрлаж байгаа бөгөөд өдөр бүр тамирчидтай уулзаж, наадмын талаархи сэтгэгдлийг нь сонсож байгаа юм. 

Өчигдөр ОУОХ-ны 9 дэх ерөнхийлөгч, тосгоны хоолны танхимд эмэгтэйчүүдийн регбигийн финалд оролцсон тамирчидтай хамт суулаа. Тэрээр тамирчдын сэтгэгдлийг сонсохын зэрэгцээ өөрөө олимпод оролцож байсны хувьд хэрхэн бэлтгэл сургуулилт, амралт чөлөөт цагаа зохицуулах талаар зөвлөгөө өгсөн юм.

Дараа нь Бах өдөр тутмын Chefs de Mission буюу багийн ахлагчдын уулзалтанд оролцож тамирчид,албаны хүмүүст тулгарч буй асуудал, санал гомдлыг сонссон юм.Томас Бах 1976 оны Монреалын олимпийн алтан медалтай, туялзуур сэлэмний экс тамирчин. 

7 сарын 24-нд хаалгаа нээсэн Риогийн олимпийн тосгонд ид үедээ 17 мянган тамирчин, дасгалжуулагчдыг хүлээж авах тооцоотой байна. 

 

- Томас Бах регбийн тамирчидтай хамт 


Таг: Мэдээ, Наадмууд, Олимпийн төрөл, EVENT

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД