"Пёнчан-2018" олимпийн наадмын тэтгэлэгт хөтөлбөр
Огноо:
2017-04-06

Таг:
МҮОХ, Гишүүн холбоод, Тамирчид

МҮОХ

"Пёнчан-2018" олимпийн наадмын тэтгэлэгт хөтөлбөр

undefined

“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадмын хөтөлбөрт багтсан, олимпийн спортын ганцаарчилсан төрлөөр хичээллэж буй, олимпод оролцох эрх авах чадвартай, цаашлаад Олимпийн наадмаас медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор ОУОХ-ноос энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан билээ.

МҮОХ нь цана, тэшүүрийн спорт холбоодын албан хүсэлтийн дагуу нэр дэвшигчдийн материалыг ОУОХ-нд илгээсэн бөгөөд энэхүү шалгаруулалтад өмнөх өвлийн олимпод оролцсон төрлийн тамирчдыг хамруулах шийдвэр гарсантай холбогдуулан цанын 4 тамирчин тэнцэж, олимпийн тэтгэлгийг хүртэх эрхтэй болсон.  Үүнд:

  1. Ч. Отгонцэцэг /эм/         /Сочи-2014 өвлийн олимпийн наадамд оролцсон./
  2. А. Энхтуул
  3. Б. Ачбадрах
  4. У. Батжаргал

 Энэхүү хөтөлбөрт хамрагдаж буй тамирчин нь Спорт холбоо- МҮОХ- ОУОХ-той дөрвөлсөн гэрээ байгуулснаар 4 сар дутамд тэтгэлэг хүртэх бөгөөд тамирчин тус бүр 1800ам.доллар, дасгалжуулагчид 1600ам.доллар, бэлтгэл хангагчид болон бэлтгэл цугларалтын зардалд 3200ам.доллар олгох гэрээтэй.

`undefined

undefined

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО

https://www.facebook.com/Olympic.mn/

 

 


Таг: МҮОХ, Гишүүн холбоод, Тамирчид

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД