Парис 2024, Лос Анжелес 2028 оны олимпийг зохион байгуулна

Гадаад

Парис 2024, Лос Анжелес 2028 оны олимпийг зохион байгуулна

Перугийн нийслэл Лима хотноо чуулж буй Олон Улсын Олимпийн Хорооны 131 дүгээр чуулганаас 2024 болон 2028 оны Зуны Олимпийн зохион байгуулах хотыг албан ёсоор зарлалаа. 2024 онд болох Зуны Олимпийн 32 дахь наадмыг зохион байгуулах албан ёсны хүсэлтээ Унгарын Будапешт, Германы Хамбург хотууд татсаны дараа Францын Парис, АНУ-ын Лос Анжелес хотууд тунан үлдээд байсан билээ. Гэвч хоёр сарын өмнө ОУОХ болон Парис, Лос Анжелес хотууд харилцан тохиролцсоны дүнд 2024 оны олимп Парист, харин 2028 оны олимпийн наадмыг Лос Анжелес хот зохион явуулах нь тодорхой болсон байсныг албан ёсоор баталгаажуулж зарлалаа.


Таг: Гадаад, Олимпийн наадмууд, Олимпийн төрөл

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД