"ОЛИМПИЗМ БА БИЕ БЯЛДРЫН ХҮМҮҮЖИЛ" - ТӨВ АЙМАГТ
Огноо:
2018-01-25

Таг:
Мэдээ, EVENT, Media

Мэдээ

"ОЛИМПИЗМ БА БИЕ БЯЛДРЫН ХҮМҮҮЖИЛ" - ТӨВ АЙМАГТ

undefined

"Олимпмзм ба бие бялдрын хүмүүжил" болзолт уралдааны хүрээнд Төв аймгийн Зохион байгуулах хорооноос "Олимпийн медаль аялуулах аян"-ы нээлтийн ёслолыг өнөөдөр Зуун мод хотноо зохион байгуулав.

undefined

undefined

Төв аймаг нь Олимпийн наадмын алт, мөнгө, хүрэл медалийн эзэдтэй цор ганц аймаг бөгөөд Хүрэл медалийг "Мехико - 1968" Олимпийн XIX наадмаас Монгол улсын ардын багш, гавьяат тамирчин Д.Сэрээтэр, Мөнгөн медалийг мөн тус Олимпийн наадмаас Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбат, Алтан медалийг "Бээжин - 2008" Олимпийн XXIX наадмаас Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган тус тус хүртэж байсан түүхтэй.

undefined

undefined

Төв аймгийн Болзолт уралдаан зохион байгуулах хорооноос "Мехико - 1968" Олимпийн мөнгө, хүрэл медаль, "Бээжин - 2008" Олимпийн алтан медалийг Төв аймгийн 27 сумдаар аялуулахын зэрэгцээ нийт аймгийн хэмжээнд Олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх олон талт арга хэмжээнүүдийг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна.

undefined

undefined

undefined

 


Таг: Мэдээ, EVENT, Media

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД