"ПЁНЧАН-2018" 4 ДЭХ ӨДӨР - УЛС, ОРНУУДЫН МЕДАЛЬ ХҮРТСЭН БАЙДАЛ
Огноо:
2018-02-13

Таг:
Мэдээ, Пёнчан2018

Мэдээ

"ПЁНЧАН-2018" 4 ДЭХ ӨДӨР - УЛС, ОРНУУДЫН МЕДАЛЬ ХҮРТСЭН БАЙДАЛ

undefined

"Пёнчан - 2018" Өвлийн XXIII олимпийн наадам 4 дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар биатлон, тэшүүр, гүйлтийн цана, уран гулгалт зэрэг төрлүүдэд 18 багц медалийн эзэд тодроод байгаа билээ. 

Герман 4 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Нидерланд, АНУ 3 алт, Норвеги, Франц, Канад 2 алтан медальтай удаалж байна. Наадмыг зохион байгуулагч БНСУ шорт-трекийн төрлөөс нэг алтан медаль авч наймдугаар байрт бичигдэж байгаа бөгөөд 18 орон ямар нэгэн медаль хүртсэн байна.

Өнөөдөр болсон эмэгтэй сноубоардын халфпайп төрөлд АНУ-ын тамирчид алт, хүрэл медалиудыг хүртсэн бол БНХАУ-ын тамирчин Лю Жия Ю Пёнчаны олимпийн анхны медалийг эх орондоо авчирч чаджээ. 

undefined


Таг: Мэдээ, Пёнчан2018

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД