БНСУ-ын Үндэсний Олимпийн Хорооны төлөөлөгчидтэй уулзав
Огноо:
2018-02-14

Таг:
Мэдээ, Пёнчан2018

Мэдээ

БНСУ-ын Үндэсний Олимпийн Хорооны төлөөлөгчидтэй уулзав

undefined

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар 23 дахь удаагийн Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулж буй БНСУ-н Үндэсний Олимпийн Хорооны төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулж, сайтар түвшинд бэлтгэл хангасан байгаад нь баяр хүргэж, цаашид хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

БНСУ-ын ҮОХ-ны ерөнхийлөгч ноён И Ки Хьюнг энэ үеэр Монголын шигшээ багт амжилт хүсэн, цаашид зарим спортыг төрлүүдэд багш дасгалжуулагч солилцох, хамтарсан бэлтгэл хийх зэргээр хамтран ажиллах боломжтой хэмээлээ.

Өмнө нь БНСУ-ын Усан Спортын Холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2016 оноос хойш ҮОХ-г тэргүүлж буй И Ки Хьюнг энэ үеэр манай төлөөлөгчдийг наадмын үеэр нээгдсэн “Солонгосын Асар”-т зочлохыг урьсан юм.


Таг: Мэдээ, Пёнчан2018

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД