"ПЁНЧАН - 2018" - Б.АЧБАДРАХ 97-Р БАЙРТ ЖАГСАВ
Огноо:
2018-02-19

Таг:
Мэдээ, Пёнчан2018

Мэдээ

"ПЁНЧАН - 2018" - Б.АЧБАДРАХ 97-Р БАЙРТ ЖАГСАВ

undefined

Монголын цаначин Б.Ачбадрах “Пёнчан-2018” Өвлийн XXIII Олимпийн наадамд эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын 15 км-ийн зайд өрсөлдлөө. Тэрээр 41:40.4 амжилтаар нийт 119 тамирчнаас 97-р байрт орлоо. Тэрээр шигшээ багийн дасгалжуулагч Х.Хаш-Эрдэнийн “Ванкувер 2010” олимпийн наадамд үзүүлсэн амжилтыг 1 минутаар ахиулав.

Энэ зайд сүүлийн 2 олимп дараалан түрүүлээд байсан Швейцарийн Д.Колонья 33:43,9 амжилтаар бүх тамирчдыг тэргүүлж, дархан аварга гэдгээ бататгав. Норвегийн С.Кругер, Оросын Д.Спицов нар мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.

undefined

undefined

 


Таг: Мэдээ, Пёнчан2018

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД